Monday, June 8, 2015

“БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛТЭЙ ТАНИЛЦАХ ДАДЛАГА”-ЫН ХӨТӨЛБӨР

ДАДЛАГЫН ЗОРИЛГО

Тус дадлага нь сургалтын процессын салшгүй нэг хэсэг бөгөөд барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи,   үйлдвэрлэлийн дамжлага, гаргаж буй бүтээгдэхүүний шинж чанартай танилцахад чиглэгдэнэ.

ДАДЛАГА ХИЙХ ЖУРАМ
1.   Танилцах дадлага хийж буй оюутан дадлагын удирдагч багшийн удирдлагын дор барилгын материалын үйлдвэр, баригдаж байгаа барилгатай биечлэн танилцаж  тэмдэглэл хөтөлж тэмдэглэл дээрээ өдөр бүр багшаар гарын үсэг зуруулан ирцээ баталгаажуулна.
2.        Оюутан бүр дадлагад гарахын өмнө аюулгүй техникийн зааварчилгаа авч гарын үсэг зурна.
3.        Үйлдвэрийн үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, бэлэн бүтээгдэхүүний ил ба  далд агуулах, үндсэн ба туслах цех тасаг, дамжлага нэг бүртэй танилцаж судална.
4.  Тухайн үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй танилцана.
5.    Баригдаж байгаа барилга объекттой танилцаж, газар шорооны ажил,  суурийн ажил, өрлөгийн ажил, төмөрбетоны цутгалтын ажил, угсармал эдэлхүүнийг угсрах, шал, дээвэр, цахилгаан сантехникийн ажил, өнгөлгөө заслалын ажлын технологитой биечлэн танилцаж холбогдох зураг схемийг зурж тэмдэглэл хөтөлнө.
6.        Танилцах дадлагыг УБ хотын барилгын материалын үйлдвэрүүд, барилга объектууд дээр хийнэ.
7.      Дадлага хийх явцад удирдагч багшийн зөвшөөрөлгүйгээр ганц нэгээрээ салж явах, машин тоног төхөөрөмжид дур мэдэн ажиллуулах зэргийг хатуу хориглоно.

ДАДЛАГЫН ТАЙЛАН
1.      Өөрсдийн тэмдэглэл болон  ном сурах бичиг, танилцуулга ашиглан үзсэн объект бүрт 3 хуудас тайлан бичих
2.      Тайлан дараах бүтэцтэй  байна.

Барилгын материалын үйлдвэр

Зураг схем:
а.  Үйлдвэрлэлийн ерөнхий төлөвлөгөө
б.  Үйлдвэрлэлийн технологийн схем
в.  Үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний нэр
     төрөл, жагсаалт бүхий зураг
            Тайлбар бичиг:
а.   Үйлдвэрлэлийн үүсэл, хөгжил, ирээдүй
б. Барилгын архитектурын болон бүтээцийн шийдэлтийн онцлог
в.  Үйлдвэрлэлийн технологийн  ажиллагаа
г.  Хэрэглэж байгаа материал түүхий эдийн шинж чанар, орц
д. Үйлдвэрлэлийн үндсэн ба туслах тоног төхөөрөмж

Барилга объект

Зураг схем:
а.  Талбайн зохион байгуулалт
б.  Барилгын байгуулалт ба огтлолын тоймчилсон зураг
            Тайлбар бичиг:
а. Барилгын архитектурын болон бүтээцийн шийдэлтийн онцлог
б.  Барилгын байгууллагын захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зураг төслийг гүйцэтгэсэн компанийн талаар бичих
в. Хэрэглэж байгаа материал, төмөрбетон эдлэлийн талаар бичих
г.  Хэрэглэж буй үндсэн машин механизм ба өргөх механизмын талаар бичих
д.  Барилгын төсөвт өртөг, барих хугацааны талаар бичих

Тайлбар:

·         Дадлагын тайланг 2015 оны 06 сарын 18, 19-ны дотор хамгаалж дуусгана.
·         Дадлагын дүн нь ирц, тайлан бичилт, хамгаалалтын онооноос бүрдэнэ. Нийт 100 оноо авна.
·         Ямар нэгэн шалтгаанаар дадлага хийгээгүй буюу нийт хугацааны  50%-ийг тасалсан оюутныг дадлага хийсэнд тооцохгүй болно.
·         Нэг өдөр ирээгүй тохиолдолд 2-3 өдрийн ирц тасалсанд тооцно.
·         Тасалсан газраа өөр багш дээр нөхөн явж багшийн гарын үсэгтэй ирж баталгаажуулж болно.

ДАДЛАГА ХИЙХ ГАЗАР

1.      “Эрэл”  ХХК-ны төмөрбетон эдлэлийн үйлдвэр
2.      “Эрэл” тоосгоны үйлдвэр
3.      “Бетон арматур” хувьцаат компани
4.      “Шинэст” модон эдлэлийн үйлдвэр
5.      “Хөнгөн бетон” эдлэлийн үйлдвэр
6.      “Ган хийц” ХХК
7.      Тухайн үед баригдаж буй иргэний ба үйлдвэрийн томоохон барилга, байгууламж 



No comments:

Post a Comment