Wednesday, June 10, 2015

2010.06.11-ний дадлага


1. Буян Ухаа Хороолол -2 -10:00 цагт
2. Шинэст ХХК   http://www.shinest.mn/
3. UB systems       http://www.ubsystems.mn/



2015,06,10

Сайн байцгаана уу? Оюутнуудаа

Өндөөр бид "Тэдмент хийц" ХХК-ны "Ган хийцийн үйлдвэр"-тэй танилцана. Доорх хаягаар орж урьдчилан танилцаарай.
http://www.tedment.mn/pages/gan-buteets

Monday, June 8, 2015

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа

1. Ажлын хувцас, гутал  өмсөж байх
2.Барилгын үйлдвэрлэл дээр явж байхдаа анхаарал болгоомжтой явах, хоорондоо тоглох, хөөцөлдөх, дэггүйтэхийг хатуу хориглоно.
5. Бусдын ажиллаж  байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр зөвшөөрөлгүйгээр оролдохыг хатуу хориглоно.
6. Хураалттай материал эдлэлийг налах, түших, дээгүүр нь явахыг хориглоно.
7. Цахилгаан утас монтажны утас, самбараар оролдохгүй байх
8. Үйлдвэрлэл болон барилгын талбай дээр ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл, машин механизмаас болгоомжтой байх
9. дуут дохиог анхаарч байх
10. Краны сумны доор зогсохгүй байх
11. Ухсан нүх суваг шуудууны нуралтаас сэргийлэх, эрэг дээр зогсох, явахыг хориглоно.
12. Үйлдвэрлэлийн болон барилгын талбайд согтууруулах ундаа болон тамхи татахгүй байх
13. Барилгын шат вандан дээр гүйх, харайхыг хориглоно.
14. Хариуцсан багш болон ИТА ны үүрэг даалгаварыг сайн биелүүлэх


Улаанбаатар барилга ХХК-ны байршил

2015.06.09-ний дадлагын хуваарь


  1. 2015.06.09     10,00 цаг “Улаанбаатар барилга” ХХК    
  2. 2015.06.09     12,00 цаг “Хөнгөн бетоны үйлдвэр”
  3. 2015.06.09     13,00 цаг “Бетон арматур хувьцаат компани” 

Танилцах дадлага сонгосон оюутны нэрсийн жагсаалт

КОД ОВОГ НЭР
1    БАТСАЙХАН   ТАМИР   B141350254
2    ДУГАР   САНЖААДОРЖ   B141350255
3    ГАНХУЯГ   НАРМАНДАХ   B141350256
4    РЭНЧИННОРОВ   БАТЗАЯА   B141350259
5    ЭСЭНЖАРГАЛ   ТӨРТОГТОХ   B141350261
6    ЦОГБАЯР   БАЯНМӨНХ   B141350263
7    МЯГМАР   НЯМДАВАА   B141350264
8    СУМЪЯА   ХАТАНЧУЛУУН   B141350265
9    НЯМДОРЖ   АМАРБАЯСГАЛАН   B141350266
10    НЯМАА   НАРМАНДАХ   B141350267
11    БОЛДБААТАР   ТӨМӨРХУЯГ   B141350268
12    ЭНХБАЯР   ЭНХ-АМГАЛАН   B141350270
13    МӨНХЖАРГАЛ   ТӨГӨЛДӨР   B141350271
14    БОЛОР   ТӨГӨЛДӨР   B141350272
15    ДАМБИЙЖАНЦАН   ГАН-ЭРДЭНЭ   B141350273
16    БАТДОРЖ   НАРАНБАТ   B141350274
17    ЖҮРМЭДДОРЖ   РЭНЧИНСАМБУУ   B141350275
18    ТҮМЭНДЭМБЭРЭЛ   ДОРЖЗОДОВ   B141350276
19    ОЧИРЦОГТ   БАЯРБАЯСГАЛАН   B141350278
20    ЧАДРААБАЛ   ЭНХБАЯР   B141350279
21    ОЧИРБАЛ   ШИНЭБОЛД   B141350280
22    БАТЖАРГАЛ   ИТГЭЛ   B141350281
23    ГАНТӨМӨР   БИЛГҮҮН   B141350282
24    ГАНБОЛД   БАТ-ЭРДЭНЭ   B141350283
25    ОТГОНЗАЯА   ДЭЛГЭРДАЛАЙ   B141350284
26    БААСАНСҮРЭН   ПҮРЭВБААТАР   B141350285
27    ЭНХТАЙВАН   ДАВААНЯМ   B141350286
28    ГАЛТ   ЦАЦРАЛТ   B141350287
29    АРТАГ   НАРМАНДАХ   B141350288
30    МИЖИДДОРЖ   ГАНТУЛГА   B141350289
31    ГАНСҮХ   БИЛГҮҮН   B141350290
32    ЖАРГАЛАН   БАРХАС   B141350291
33    БАТДЭЛГЭР   ЭЛБЭРЭЛДАШ   B141350293
34    БАТДАЛАЙ   АЛТАН-ОЧИР   B141350294
35    НЯМДАВАА   МӨНХДАЛАЙ   B141350295
36    БАЯРМАГНАЙ   ГЭНДЭНЖАВ   B141350296
37    КАДАР   ЭРБОЛАТ   B141350297
38    МАЖИГСҮРЭН   ЦАЦРАЛ   B141350298
39    ХУРМАНБАЙ   РАЙЫМБЕК   B141350299
40    ПҮРЭВДОРЖ   БЯМБАСҮРЭН   B141350300
41    ПҮРЭВСҮРЭН   СҮРЭН   B141350302
42    БАТ-АМГАЛАН   БИЛГҮҮН   B141350303
43    НАРМАНДАХ   ОЧИРПҮРЭВ   B141350304
44    СОДНОМДОРЖ   ШИХИХУТАГ   A.RT08D125
45    ГАНБОЛД   БЯМБАЦЭРЭН   A.RT11D407
46    ТУНГАЛАГТУЯА   БОЛД-ЭРДЭНЭ   A.RT12D124
47    БАТБОЛД   МӨНХБОЛД   A.RT12D126
48    ОТГОНБААТАР   ЗОЛЖАРГАЛ   A.RT13D018
49    БААСАНЖАРГАЛ   ӨСӨХЖАРГАЛ   A.RT13D055
50    ТӨМӨРБААТАР   ЭНХНАЙРАМДАХ   A.RT13D100
51    НЯМ-ОЧИР   БАТЦЭЦЭГ   A.RT13D101
52    БАТТУЯА   ЦОЛМОН   A.RT13D102
53    БАТМӨНХБОЛД   РЭНЦЭНДАГВА   A.RT13D103
54    ХАДААХҮҮ   ГАНБАЯР   A.RT13D104
55    БАЯСГАЛАН   УЧРАЛ   A.RT13D105
56    БАТСҮХ   РЭГЗЭДМАА   A.RT13D106
57    ЦОГТГЭРЭЛ   ГАНЖАРГАЛ   A.RT13D107
58    ЭРДЭНЭБАТ   НАНЖИДМАА   A.RT13D108
59    СҮХБААТАР   ТӨГСБАЯР   A.RT13D109
60    ТЭРБИШ   БУЯНЖАРГАЛ   A.RT13D110
61    ГОМБОЖАВ   ОТГОНЖАРГАЛ   A.RT13D111
62    ГОЧООЖАЛБА   ТҮМЭНДЭМБЭРЭЛ   A.RT13D112
63    ТӨРМӨНХ   БОЛОРЧИМЭГ   A.RT13D113
64    МААЦАГААН   ТҮВШИНЖАРГАЛ   A.RT13D114
65    ДАВАА   ГАНТУЛГА   A.RT13D115
66    НАМБАРДАГВА   НЯМДОРЖ   A.RT13D116
67    БАНЗРАГЧ   САНЖААДОРЖ   A.RT13D117
68    АЛТАНСҮХ   УЯНГА   A.RT13D118
69    БАТБОЛД   БАТЦЭЦЭГ   A.RT13D119
70    ТҮВШИНЖАРГАЛ   ЖАРГАЛМАА   A.RT13D120
71    ОРГИЛ   ДАВААЦЭРЭН   A.RT13D121
72    БАТБААТАР   НОМИНЗАЯА   A.RT13D122
73    ЭНХТАЙВАН   АРИГМАА   A.RT13D123
74    ХИШИГБАТ   ГЭРЭЛЧИМЭГ   A.RT13D124
75    БАТДОРЖ   ДӨЛГӨӨН   A.RT13D125
76    НЯМСАМБУУ   ЦЭРЭНЧИМЭД   A.RT13D126

“БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛТЭЙ ТАНИЛЦАХ ДАДЛАГА”-ЫН ХӨТӨЛБӨР

ДАДЛАГЫН ЗОРИЛГО

Тус дадлага нь сургалтын процессын салшгүй нэг хэсэг бөгөөд барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи,   үйлдвэрлэлийн дамжлага, гаргаж буй бүтээгдэхүүний шинж чанартай танилцахад чиглэгдэнэ.

ДАДЛАГА ХИЙХ ЖУРАМ
1.   Танилцах дадлага хийж буй оюутан дадлагын удирдагч багшийн удирдлагын дор барилгын материалын үйлдвэр, баригдаж байгаа барилгатай биечлэн танилцаж  тэмдэглэл хөтөлж тэмдэглэл дээрээ өдөр бүр багшаар гарын үсэг зуруулан ирцээ баталгаажуулна.
2.        Оюутан бүр дадлагад гарахын өмнө аюулгүй техникийн зааварчилгаа авч гарын үсэг зурна.
3.        Үйлдвэрийн үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, бэлэн бүтээгдэхүүний ил ба  далд агуулах, үндсэн ба туслах цех тасаг, дамжлага нэг бүртэй танилцаж судална.
4.  Тухайн үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй танилцана.
5.    Баригдаж байгаа барилга объекттой танилцаж, газар шорооны ажил,  суурийн ажил, өрлөгийн ажил, төмөрбетоны цутгалтын ажил, угсармал эдэлхүүнийг угсрах, шал, дээвэр, цахилгаан сантехникийн ажил, өнгөлгөө заслалын ажлын технологитой биечлэн танилцаж холбогдох зураг схемийг зурж тэмдэглэл хөтөлнө.
6.        Танилцах дадлагыг УБ хотын барилгын материалын үйлдвэрүүд, барилга объектууд дээр хийнэ.
7.      Дадлага хийх явцад удирдагч багшийн зөвшөөрөлгүйгээр ганц нэгээрээ салж явах, машин тоног төхөөрөмжид дур мэдэн ажиллуулах зэргийг хатуу хориглоно.

ДАДЛАГЫН ТАЙЛАН
1.      Өөрсдийн тэмдэглэл болон  ном сурах бичиг, танилцуулга ашиглан үзсэн объект бүрт 3 хуудас тайлан бичих
2.      Тайлан дараах бүтэцтэй  байна.

Барилгын материалын үйлдвэр

Зураг схем:
а.  Үйлдвэрлэлийн ерөнхий төлөвлөгөө
б.  Үйлдвэрлэлийн технологийн схем
в.  Үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний нэр
     төрөл, жагсаалт бүхий зураг
            Тайлбар бичиг:
а.   Үйлдвэрлэлийн үүсэл, хөгжил, ирээдүй
б. Барилгын архитектурын болон бүтээцийн шийдэлтийн онцлог
в.  Үйлдвэрлэлийн технологийн  ажиллагаа
г.  Хэрэглэж байгаа материал түүхий эдийн шинж чанар, орц
д. Үйлдвэрлэлийн үндсэн ба туслах тоног төхөөрөмж

Барилга объект

Зураг схем:
а.  Талбайн зохион байгуулалт
б.  Барилгын байгуулалт ба огтлолын тоймчилсон зураг
            Тайлбар бичиг:
а. Барилгын архитектурын болон бүтээцийн шийдэлтийн онцлог
б.  Барилгын байгууллагын захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зураг төслийг гүйцэтгэсэн компанийн талаар бичих
в. Хэрэглэж байгаа материал, төмөрбетон эдлэлийн талаар бичих
г.  Хэрэглэж буй үндсэн машин механизм ба өргөх механизмын талаар бичих
д.  Барилгын төсөвт өртөг, барих хугацааны талаар бичих

Тайлбар:

·         Дадлагын тайланг 2015 оны 06 сарын 18, 19-ны дотор хамгаалж дуусгана.
·         Дадлагын дүн нь ирц, тайлан бичилт, хамгаалалтын онооноос бүрдэнэ. Нийт 100 оноо авна.
·         Ямар нэгэн шалтгаанаар дадлага хийгээгүй буюу нийт хугацааны  50%-ийг тасалсан оюутныг дадлага хийсэнд тооцохгүй болно.
·         Нэг өдөр ирээгүй тохиолдолд 2-3 өдрийн ирц тасалсанд тооцно.
·         Тасалсан газраа өөр багш дээр нөхөн явж багшийн гарын үсэгтэй ирж баталгаажуулж болно.

ДАДЛАГА ХИЙХ ГАЗАР

1.      “Эрэл”  ХХК-ны төмөрбетон эдлэлийн үйлдвэр
2.      “Эрэл” тоосгоны үйлдвэр
3.      “Бетон арматур” хувьцаат компани
4.      “Шинэст” модон эдлэлийн үйлдвэр
5.      “Хөнгөн бетон” эдлэлийн үйлдвэр
6.      “Ган хийц” ХХК
7.      Тухайн үед баригдаж буй иргэний ба үйлдвэрийн томоохон барилга, байгууламж 



Танилцах дадлага сонгосон оюутнууддаа энэ блогоо ашиглахаар боллоо

Friday, April 10, 2015

Нэмэлт унших ном, гарын авлага

Татаж авах холбоос

Татаж авах холбоос


Татаж авах холбоос

Зарлал

2015 оны 4 сарын 11-нд нэмэлт семинарын цаг явуулах тухай ярилцаж байсан боловч энэ удаад хойшлуулахаар шийдлээ. Учир нь хичээл үзэж буй оюутнуудын ихэнхи хувь нь гол дамнурууны тооцоог эхлэж байгаа нь ажиглагдлаа. Иймээс нэг дэх өдрийн лекцийн цаг дээр гол дамнурууны залгаасын тухай хичээлийг орохоор боллоо.

Saturday, March 28, 2015

Сорил 1-н дүн гарлаа

Явцын сорил 1-н дүн web-д орлоо. Шалгалтанд ихэнх оюутнууд амжилттай сайн хийсэн байна. Маш их баяртай байна. Гэвч харамсалтай нь 5 оюутан 6 оноо, 12 оюутан шалгалтаа ирсэнгүй 0 оноо авлаа. Үүнээс нэг шалгалтын материал дээр оюутны нэр бичигдээгүй / харандаагаар бичсэн/ тул 0 оноо гээд тавихаас өөр аргагүй байна. Маргааш 18 цагт web хаагдана. Иймд шалгалтын дүнгээ хараад доор comment бичээрэй. 


Thursday, March 26, 2015

Хотойлтын томъёо

Төрөл бүрийн ачаагаар ачаалагдсан дамнурууны схемүүдэд харгалзах реакци, хамгийн их момент болон хотойлтын томъёог дараах хүснэгдэд үзүүлсэн. Оюутан та бүхэн өөрсдийн мэдээллийн сандаа хадгалж авахад хэрэг болох үе байнга л тохиолдоно.





Saturday, March 21, 2015

Зарлал

Сайн байна уу? Явцын сорил -1-г өнөөдөр буюу 2015,03.21-ний өдөр авч амжихгүй боллоо. Сургуулийн 1, 2-р байр, номын санд арга хэмжээтэй байгаа бөгөөд хэд хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Иймд оюутнуудаасаа уучлалт хүсье.
Шалгалтын хуваарийг Лекцэн дээрээ тохиролцъё.

Friday, March 20, 2015

Ган бүтээц БНбД


Ган бүтээцийн нормыг татаж авахаар орууллаа. Та бүхэнд ангийн анд Аюуш тань цаг заваа зарцуулан энэхүү нормын зургийг авч оруулсан юм шүү. Аюуштаа баярлалаа.

Thursday, March 19, 2015

ЗАРЛАЛ- Явцын сорил 1

Оройн мэнд оюутнуудаа. 
Явцын сорил 1-ыг III сарын 21-ны 12 цагт авахаар болсон тул та бүхэн ажилаа зохицуулж хоцролгүй ирнэ үү. Дахин шалгалт авахгүй болохыг анхааруулъя. Шалгалт авах ангийг тухайн өдөр шийдэх тул 2-408 тоот өрөөнөөс асуугаарай. 

"Явцын сорил 1" шалгалтанд бэлдэхдээ:  

Нэгдүгээр хэсэг буюу асуулт: 
1. Металын нягт, уян харимхайн модуль, Пауссоны коэф
2. Металын физик, механик, хими, технологийн шинж чанарууд
3. Ган ба ширэмний ялгаа, тодорхойлолт
4. Гангийн ажил, Гангийн маркийг унших
5. Тулган ширээлтийн тооцооны томъёо ба бүтээцлэл
6. Ширээлтийн уртыг тодорхойлох 
7. Булангийн ширээлтийн тооцоо ба бүтээцлэл
8. Ширээлтэн холбоосын тэмдэглэгээ /Угсралтын, Үйлдвэрийн, Ил, Далд ширээлт/
9. Боолтон холбоосын тооцоо /тасралт, холголт, суналтанд ажиллах үеийн тооцоо/
10. Боолтны тоог тодорхойлох 
11. Боолтны нүх хоорондын зай /металын ирмэгээс эхний боолт хүртэлх зай, боолт хоорондын зай гэх мэт / 
12. Боолтны анги /тоон тэмдэглэгээний учир/
13. Боолтны тэмдэглэгээ / өндөр бат бэхтэй, ердийн, байнгын болон түр боолт/
14. Ган настилийн тооцоо
15. Цувимал дамнурууны тооцоо

Хоёрдугаар хэсэг болох бодлого: 
Өгөгдсөн LxB үүрэнд ган листэн хучилтын тооцоо,  ХДН, ТДН-ны тооцоо
Нийт гангийн орцыг тодорхойлох

Жич: Дэвтэр, ном ашиглуулахгүй болно. Үргэлжлэх хугацаа 45 мин. Шалгалт 12 оноотой

За сайн бэлдээрэй. Амжилт хүсье. 




Wednesday, March 18, 2015

Метал бүтээц-1 хичээлийн курсын төслийн агуулга

1.    Дамнуруун хучилтын бүрэлдэхүүн хэсэг.
1.1  . Хучилтын 1м2 ын ачааг цуглуулах.
1.2  . Дамнуруун хучилтын тохиромжтой хувилбар сонгох (Туслах дамнурууг байрлуулсан 3 хувилбараар тооцоо хийж эдийн засгийн харьцуулсан үзүүлэлт гаргах)
2.    Гол дамнурууны тооцооны хэсэг.
2.1  . Гол дамнуруунд үйлчлэх ачаа ба дотоод хүчлэлийг тодорхойлох.
2.2  . Нийлмэл дамнурууны огтлолыг сонгож бат бэх ерөнхий тогтвор хөшүүнийг шалгах
2.3  . Дамнурууны огтлол өөрчлөгдөх байрлалыг тодорхойлох.
2.4  . Дамнурууны бүс ханатай холбох холбоосын тооцоо.
2.5  . Дамнурууны тулгуур хэсгийн тооцоо бүтээцлэл.
2.6  . Дамнурууны байршлийн тогтворыг шалгаж хөшүүн хавиргын хэмжээг тодорхойлж  байрлуулах.
2.7  . Дамнурууны залгаасын тооцоо.
2.8  . Дамнурууг өндөр бат бэхтэй боолтон холбоосоор холбох тооцоо.
3.    Баганын тооцооны хэсэг.
3.1  . Цул огтлолтой багананд үйлчлэх ачааг тодорхойлж хөндлөн огтлолыг сонгох
3.2  . Салаа огтлолтой багананд үйлчлэх ачааг тодорхойлож хөндлөн огтлолыг сонгох.
3.3  . Цул баганын ул хэсгийн тооцоо. Бүтээцлэл.
3.4  . Гол дамнурууг туслах дамнуруутай холбох тооцоо ба шийдэл.
3.5  . Баганын толгой хэсгийн тооцоо. (Гол болон туслах дамнурууг баганатай холбох тооцоо ба шийдэл.)
3.6  . Дүгнэлт.

3.7  . Ашигласан номын жагсаалт.